Wednesday, October 15, 2008

Бүсгүй чамд

Уруулаа буд бүсгүй минь
Унжгар дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүсэснээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилэгдэж амьдар
Сайхан үнэр биедээ шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлын дуу бүү аял
Сарны гүнж мэт инээмсэглэж амьдар

No comments: