Showing posts with label Миний сэтгэлийн үгс. Show all posts
Showing posts with label Миний сэтгэлийн үгс. Show all posts

Sunday, November 28, 2010

Xайртай түүнээс холдоод
Газар усны холд ирсэн чинь
Ганцхан чамд хайртай гэдэг үгсээ, бас сэтгэлээ
Гээсэн байх юм...
Хайр гэдэг чинь ийм юмуу
Харин ганц миний сэтгэл ийм юмуу?

Monday, November 22, 2010

Чи бидний амьдрал
Хэзээ ч нийлэхгүй
Чамд нийцэх цэвэрхэн орчныг
Би бүрдүүлж чадахгүй
Чиний хоолны өндөр тестийг
Би амталж хийж чадахгүй
Чиний үнэтэй хувцсыг
Би угааж арчилж чадахгүй
Чиний яриа хөөрөнд
Харин би нийцэж чадна
Чиний хүссэн ташаалыг
Харин би өгч чадна
Чиний хүсдэг эмэгтэй шиг
Харин би өөрийгөө авч явж чадна
Чадахгүй гэж хэлэхдээ би
Чадваргүйдээ тэгж байгаан биш
Чиний нүдийг харж
Чиний тестийг дагаж
Буруудчих вий гэхээс айж
Хаягдчих вий гэхээс эмээж
Хайран насаараа
Чамд таалагдах гэж
Хичээж амьдарч
Чадахгүйдээ тэгж байгаан
Харин чи үүнийг минь зөвшөөрч байвал
Тэнэглээд ч гэсэн ир
Тэгээд хэрхэхийг минь хар

Thursday, November 18, 2010

Хэнтэй ч хуваалцаж чадахгүй
Нууц гэж байхын
Хэзээ гийхийг нь мэдэхгүй
Бүрхэг тэнгэр шиг
Хэн нэгний тухай бодсон
Миний сэтгэл нэг л хөндий
Гараад хүнтэй ярья
Болохгүй тэд цааш нь ярина
Галын хэдэн эгчтэйгээ ярья
Болохгүй тэд эсэргүйцэнэ
Гайгүй хэдэн найздаа ярья
Болохгүй тэд чинь юм мэдэхгүй чамтай адил
Ганцаараа боддоо....
Гарсан шийдвэр чинь
Ганцхан чиний хэт учраас

Wednesday, November 17, 2010

Ааш зантай сайтай түүний
Сэтгэлд татагдана
Ааль хөөрхөн царайтай түүний
Өнгөнд татагдана
Бэлэг сэлт өгдөг түүний
Мөнгөнд татагдана
Бэлгийн ажилд сайн түүний
Сексд татагдана
Хоол хийхдээ гарамгай түүний
Ажилсагт нь татагдана
Халамж энхрийлэл ихтэй түүний
Хайранд нь татагдана
Утасны дуу
Уйтгар гунигийг минь сэргээх шиг...

Thursday, November 11, 2010

Харанхуй өрөөнд лаа асаагаад
Хатуу юм ууж суух би дуртай
Гартаа тамхи бариад
Ганцхан чамайг бодож суух би дуртай

Wednesday, November 3, 2010

Танхимд заах хичээлийг үл ойшоож
Тохоо нийлүүлэн суух найзтайгаа хамтран
Танихгүй дугаарт мессэж явуулахаар болов
Сайн байн уу...
Хэдэн өдрийн дараа миний утас дугарав
Хэнийг нь мэдэхгүй илгээсэн мессэжний эзэн
Хэн бэ гээд над руу залгаж байна
Хэн гэж хэлэхээ мэдэхгүй бантсан би утсаа таслав.
Дараагийн өдөр дахиан дуудлага ирэв
Утсаа авав... ярилаа
Хэдэн сар үргэлжилсэн ярианы дараа
Утасны цаадах танилын дууг би үгүйлдэг болов
Уулзаж харах юмсан гэж боддог болов
Үзвээс муухай хүн байвал яаанаа гэж бас айдаг болов

Tuesday, November 2, 2010

Намайг чамтай уулзлаа гээд
Намрын навчис унахаа болихгүй
Намайг чамтай уулзлаа гээд
Намайг биш хүнийг гэх чиний сэтгэл өөрчлөгдөхгүй
Гэтэл би тэнэг юм шиг
Гэгэлзэн сууж утасдахыг нь хүлээнэ
Гэнэт дуудлага ирвэл баярлаж
Гэр гадаах бүх ажлыг хойшлуулна
Уулзах гэж өдөржин хүлээсэндээ
Ухаангүй яаран гэрээс гарна
Унаанд суух зуураа
Уулзаад хэлэх үгсээ бодно
Чимээгүйн дунд зөөлөн ая эгшиглэсэн өрөөнд
Чи бид хоёр уулзана
Чамайг хичнээн санаснаа
Чихэнд чинь шивнэж инээмсэглэнэ
Халуун цай, хоолны дараа
Хайлан хүлээсэн уулзалт минь өндөрлөнө
Маргааш ингэж уулзах эсэхийг
Би мэдэхгүй нь
Магад ийм уулзалтыг хүлээсээр
Миний амьдрал өнгөрөхийг бас мэдэхгүй нь
Ганцхан чамайг хайрлаж чадах
Гайтай энэ сэтгэлийг би
Гаргаж хаяад
Ганцхан дэргэд минь байгаа түүнийгээ хайрлах юмсан
Хэзээд би сайхнаараа явна
Хэн ч харсан би таалагдахаар
Нүүрээ өөгүй будна
Нүдээ тойруулж тодотгоно.
Үсээ ороож задгайлаад
Өндөр өсгийтэй гутлаа өмсөнө
Цагаан царайндаа тааруулж би
Цайвар өнгийн алчуур зүүнэ
Богинохон платье өмсөнө
Бор цайвар тирко өмсөнө
Намрын нар гийсэн хотын гудамжаар
Намайг алхаж явахад
Замаар яваа машинтай эрчүүд
Зөрөн өнгөрөх явган залуучууд
Зөнгөөрөө намайг дагуулж харна
Зоригтой нэг нь үг өднө
Зарим нь нэг нь дагаж ирнэ
Хэзээд би энэ янзаар байна
Хэн ч намайг харсан би сайхнаараа байна