Tuesday, November 2, 2010

Намайг чамтай уулзлаа гээд
Намрын навчис унахаа болихгүй
Намайг чамтай уулзлаа гээд
Намайг биш хүнийг гэх чиний сэтгэл өөрчлөгдөхгүй
Гэтэл би тэнэг юм шиг
Гэгэлзэн сууж утасдахыг нь хүлээнэ
Гэнэт дуудлага ирвэл баярлаж
Гэр гадаах бүх ажлыг хойшлуулна
Уулзах гэж өдөржин хүлээсэндээ
Ухаангүй яаран гэрээс гарна
Унаанд суух зуураа
Уулзаад хэлэх үгсээ бодно
Чимээгүйн дунд зөөлөн ая эгшиглэсэн өрөөнд
Чи бид хоёр уулзана
Чамайг хичнээн санаснаа
Чихэнд чинь шивнэж инээмсэглэнэ
Халуун цай, хоолны дараа
Хайлан хүлээсэн уулзалт минь өндөрлөнө
Маргааш ингэж уулзах эсэхийг
Би мэдэхгүй нь
Магад ийм уулзалтыг хүлээсээр
Миний амьдрал өнгөрөхийг бас мэдэхгүй нь

No comments: