Tuesday, November 2, 2010

Тэнэгхэн минь

Зөвхөн өөртөө зориулж
Нэрийг минь хэл
Зөвхөн өөртөө зориулж
Өврийг минь сана
Хэзээ нэгэн цагт чинийх байсан
Хэлбэрлэг төрх, будаагүй уруулд
Унаж үхдэгтэйгээ эвлэр
Хаврын салхи мэт араншинг минь
Халааснаасаа гээсэн зурвас мэт
Хаяж чадаагүйдээ гунигла
Надаас бусад нь чамд хэн байсныг
Надаас элгэмсүүг мэдэх үгүйгээ
Нэрэлхэх юмгүй цэгнэ
Навчис унах цагаар
Намайг зорьж халамцуухан ир
Тэнэглээд ч гэсэн зоригло
Тэгээд хэрхэхийг минь хүлээ

No comments: