Өнөөдөр би ягаан өнгөөр
Уруулаа будна
Өрөөлийн болсон түүнд зориулж
Хуруундаа бөгж зүүнэ
Богино банзал, өсгийтэй шаахайгаа
Түр мартаж
Бороотой үдшээр хавар шиг
Түүнд би очино
Амраглал нэхсэн он жилүүдийг
Шүүдэр мэт дагуулна
Айсан, бишүүрхсэн харцаа
Өлмийд нь дэвсэнэ
Үнсээч гэж гуйхгүй
Гэхдээ үнсүүлнэ
Үзэсгэлэнтэй ч бай, үгүй ч бай
Би түүний шүтээн
No comments:
Post a Comment