Friday, April 30, 2010

х

Бидэн хоёр урсаад урсаад
Бие биедээ хүрэхгүй гол мөрөн шүү дээ
Зүйрлэхийн аргагүй тэр алсад
Зүүд минь л чамайг гүйцэж очно
Зүв зүгээр явсан чи
Миний тухай гэнэт дурсана
Дан цамцтай тэврүүлснийг минь
Даамай хамгийн түрүүн бодно
Удвал цэцгийн цоморлиг минь
Уруул, уруулд чинь хүрснийг санана
Гэзэг задарч дуу сульдаад
Гэмт бидэн хоёр бурханы худгийг олно...
Янжуурын утаа ахиад л суунаглаж
Ялдамхан сүрчигтэй минь нийлэлдэн одоход
Зовлон авчрахгүй дурлал амтгүй
Зоргоороо би чинь хагацалд дасна

No comments: