Цаашид юм бүхэнд итгэл алдарна
Цагаан дэнгийн гэрэлд эрвээхий шунахаа болино
Цагтаа унадаг навч газарт итгэхээ болино
Цайлган хайлган сэтгэл минь хүнд итгэхээ болино
Дээлийн хормой салхинд дэрвэхээ болино
Дэмий юманд би хөл алдахаа болино
Дэгэн догон нулимстай орчилонгоос урьтаж
Дэндүү залуу насандаа би хашир сууна
Тэгвэл
Үүдэн тушаа салхинд цохиулж
Үнэнчээр чамайг хүлээх минь эцэс болно
Цөхрөлийн дундаас инээд алдан угтаж
Цөөхөн хэдэн үгэнд чинь хууртдаг минь өнгөрнө
No comments:
Post a Comment