Sunday, May 2, 2010

ххх

Сайхрах ч юм биш дээ
Санчгандаа бууралтай эр хүнд би хайртай
Жаргахын хооронд зул асдаг шиг
Дөч хүрсэн эр хүн үнэн ч л баймаар юм даа
Намар оройн жимс гашуун болоод амттай
Надад дурласан та минь хаан бугуйвчаар дөнгөлөөтэй
Янаг зөөлөн харцны чинь аясаар
Ятга хуур шиг би хөглөгдөх дуртай
Уруулын будгийг минь цамцныхаа хээнээс
Угааж орхидог муухай зантай ч
Урваж хөрвөдөг насны минь аалийг
Уучлан боддогт чинь би таньд хайртай

No comments: