Thursday, November 11, 2010

Эм гөлөг

Эм гөлөг
Өндөр өсгийт зүүдлэв
Эрээн даашинз
Өнгө мөнгө мөрөөдөв
Хумсаа засч
Будаг шунх түрхэв
Худлаа инээж
Буудалд хоноглож сурав
Нохой ахын
Номхон боол болов
Ноолоход гийнаж,
Ноцоход нь долоож сурав

No comments: