Тэр охин
Томдсон хөхөвчөөр эрчүүдийг хуурдаг
Толины өмнө сексдэх дуртай
Үдэш болгон дарс уудаг
Үүрээр дандаа эрүүл сэрдэг
Тэр охин
Уруулаа дэндүү тод буддаг, заримдаа буддаггүй
Уурлахаараа хумсаа хэмлэдэг, тамхи татдаг
Учирсан, учрах дурлалуудын жагсаалтаас
Уйдахаараа үхлийг хүсдэг
Тэр охин гэхдээ,
Шөнөөр ээжийгээ санаад орондоо уйлдаг
Шөнөөр айсандаа гэрэлтэй унтдаг
Шөнөөр хөл нүцгэн босч хөргөгч ухдаг
Шүүдэр мэт харцанд нь
Шүлэг мэт гуниг нуугддаг
No comments:
Post a Comment