Үхэх олон арга бий
Үсний хайчаар судсаа ханаж болно
Үнэт эдлэлд боомилуулж болно
Үнэнч нөхдийнхөө нэгэнд алуулж болно
Үл эдгэх өвчнөөр цааш харж болно
Үхэх олон арга бий
Олсны үзүүрт дүүжлэгдэж болно
Ослын газар амь тавьж болно
Орондоо чимээгүйхэн бөхөж болно
Олон гэрчийн өмнө аллага үйлдэж болно
Үхэх олон арга бий
Унтуулдаг эм давхарлан ууна
Угаалын өрөөндөө цахилгаанд цохиулна
Учирсан залуудаа хорлуулж болно
Уйлсаар байгаад урсаж дуусч болно
Үхэх олон арга бий
Үлдэх үүнээс ч олон арга бий
No comments:
Post a Comment