Thursday, November 11, 2010

Үс минь ургаж байна

Үс минь ургаж байна
Анзаарах хүн алга
Үдэш шөнөөр эзгүйдэж
Амраг минь хааш одов
Үлдээсэн гоонь аялгууг чинь
Хөглөе гэтэл зориг дутаж
Үүдэнд орхисон шаахай чинь
Хөлд томдоод байх юм
Одоо би тамхи татдаг болсоон
Он цагтай уралдан яарахаа больсон
Олон олон өглөөг өөрийхөөрөө угтаж
Орой болно гэхээс айдаг болсон
Хэрэгтэй хэрэггүй бодлуудын дундуур
Чамайг хайн бэдрэхдээ
Хэлсэн хэлээгүй үгэнд чинь
Төөрч орхидог хэвээрээ ч
Үс минь ургаж байна
Анзаарах хүн алга.

No comments: